Аймаг, сумдын тэгш ойн наадам энэ сарын 24-өөс эхэлнэ

Өнгөрсөн жил түүхт 100 жилийн тэгш ой нь тохиосон нэг аймаг, 27 сумын нутагт наадамчин олон хөл хөдөлгөөн ихтэй, өргөн дэлгэр баярласан билээ. Тэгвэл энэ жилийн хувьд тэгш ой нь тохиож буй аймаг, сумдын тоо харьцангуй цөөн байна. Ингээд баяр наадмынхаа товыг албан ёсоор зарлаад байгаа аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


АЙМАГУУДЫН НААДАМ:

  • Баянхонгор долдугаар сарын 25, 26
  • Дундговь долдугаар сарын 24-26
  • Завхан долдугаар сарын 24-26
  • Орхон долдугаар сарын 22-26
  • Сүхбаатар долдугаар сарын 24-26 өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар товлосон байна. Харин баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн баяр наадмыг ирэх наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулаад байгаа юм.
Дундговь аймгийн баяр наадам, Говийн бүсийн хурд долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох бол Сүхбаатар аймгийн баяр наадам, Зүүн бүс болон баруун бүсийн хурд мөн долдугаар сарын 24-26-ны хооронд болно. Энэ онд Дархан-Уул аймаг байгуулагдсаны 65, Орхон аймаг байгуулагдсаны 50 жил, Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн тус тус тохиож байгаа юм байна.
100 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭХ АЙМАГ, СУМД:
Төв аймаг:
  •  Алтанбулаг сум – 100 жил
  •  Баянчандмань сум – 90 жил
Архангай аймаг:
  •  Цэцэрлэг сум – 100 жил
Ховд аймаг:
  •  Ховд сум – 80 жил
  •  Буянт сум – 100 жил
  •  Дөргөн сум – 70 жил
Завхан аймаг:
  •  Түдэвтэй сум – 100 жилийн тус тус тохиож байна.