“Маск” продакшнд харьяалагддаг байсан жүжигчин Б.Ариунчимэгийг дуулиант хуримын эзэн гэдгээр нь олон нийт сайн мэднэ.
Мэргэжил нэгт Бидо буюу Д.Бямбадорж хэмээх залуутай дэр нэгтгэж хөөрхөн охины аав, ээж болсон тэд нэг л өдөр хоёр тийш болсон.
Тэдний салах болсон шалтгааныг жүжигчин Д.Бямбадорж жүжигчин Мишээлтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх хүн олон.
Тэгвэл Бидогийн албан ёсны эхнэр асан Б.Ариунцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн шүлэг тэрлэжээ:
Ээж аавынхаа нэр төрийг бодож
Эхнэртэй эр рүү хэзээ ч бүү аальгүйтээрэй
Ээлж дараатай амьдралын их тойргоос
Эргэж ирэх үйлийн үрийг санаарай
Хүсэл сэтгэл хэчнээн нийлэвч
Хүний хүнийг л хүнд нь үлдээ
Хүрэх аргагүй уулын оргил мэт байж
Хөнгөмсгийг үл тоож эрхэмсэг амьдар
Эм хүн эм хүндээ хайртай гэдэггүй ч
Эх хүн болох та энхрий үрийг нь өрөвдөөрэй
Жудаггүй эрийн цадиггүй ямар ч үйлдэл
Журамтай эмэгтэйн дүрэмтэй ухааныг дийлж чадахгүй ээ.
Өөрийн жаргалыг өрөөлийн зовлонгоор бүтээчхээд
Өөдөсхөн үрийн нулимсаар хундага дүүргэж тулгачхаад
Өдрийн нарыг зулай дээрээ бүтэн тусна гэдэгт бүү итгэ
Өнгөт орчлон чамайг үүрд жаргаана гэж бүү эндүүр ээ” гэжээ.