Монголын өв соёл, үндэсний үйлдвэрлэл, гар урлал, уламжлалт зан заншлыг олон улсад сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21–23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.
Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй автобусаар “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд очих боломжтойг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам(ССАЖЗЯ)-наас мэдээлэв.
Үнэ төлбөргүй автобус нь:
-
2026 оны наймдугаар сарын 21-нд 07:00-21:30 цагт 25 минут тутамд
-
2026 оны наймдугаар сарын 22, 23-нд 07:00-21:30 цагт 18 минут тутамд явна.

Фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Мөн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Мөн үндэсний спортын олон төрөлт тэмцээнүүд зохион байгуулагддаг билээ.