2026 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал,
- Боловсролын салбарын 93.5 мянган албан хаагчийн цалин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнд 674.5 тэрбум төгрөг шаардлагатай.
- Эрүүл мэндийн салбарын 31.5 мянган албан хаагчийн цалин нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 90 тэрбум төгрөг шаардлагатай.
- Бусад төрийн үйлчилгээний 24 мянган албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх юм. Шинжлэх ухааны албан хаагчийн цалинг нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 35 хувиар нэмнэ. Үлдсэн төрийн албан хаагчийн цалин арваннэгдүгээр сарын 1-нээс нийт 50 хувийн өсөлттэй болох аж. Үүнд 80.1 тэрбум төгрөг шаардлагатай.
Ингэснээр нийт 149 мянган төрийн албан хаагчийн цалин нэмэгдэж, цалин хөлсөнд 844.6 тэрбум төгрөг зарцуулах юм.
Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний ойлгомжгүй “хоёр цалин”-ийн тогтолцоог халж, салбар хоорондын цалингийн ялгааг арилган, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг жигд, өрсөлдөхүйц түвшинд хүргэх байна.