Томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор өмнөх жилүүдээс эрт буюу өнөөдрөөс эхлүүлж байна.
Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжтой боллоо.
Иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яам уриалж байна.