УИХ дахь намын бүлгүүд 11.00 цагаас хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр болсон тул өнөөдрөөс энэ сарын 14-нийг хүртэл ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон.

Ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэх бол УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл 11.00 цагаас хуралдахаар болжээ. Бүлгийн хурлаар төсвийн тодотгол болон цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэх юм.