Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа эгзэгтэй үед Ерөнхий сайд Н.Учрал, Хууль зүйд, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарын нүүр номоороо дамжуулан биедээ хаягласан жиргээ МАН дотор тэмцэл ширүүссэнийг нотоллоо.
Удган Б.Булнай гэх эмэгтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, дарамт шахалт үзүүлсэн гэх агуулгатай мэдээлэл, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Эл асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд байр сууриg илэрхийлсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хариу няцаалт хийлээ.
Ерөнхий сайд Н.Учрал
Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаац дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ.
7 дугаар сард хойд хил дээр ажиллаж явахад яаж гүтгэж байлаа! Одоо эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байна. Эргэж очоод олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, яригдаж байгаа асуудлуудын талаар баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө.
Хэн юу гэж бичсэнээр биш, хэзээ, юу, яаж өрнөснийг баримтаар ярих цаг нь болж