алчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны 09-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 16-наас 2026 оны 09-р сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бага зэргийн бороо, 17-ны өдөр Завхан, Архангайн ихэнх сумд, Увсын зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумд, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтийн хойд сумдын нутгаар, 18-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгийн зарим сумд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх сумд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-10.0 мм бороо, 19-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.