“Ноёд групп’-ийг үүсгэн байгуулагч Г.Буяндорж өнөөдөр нэр бүхий прокуроруудын авлигын баримтуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө. Тэрээр түүний “Ноёд групп’-ийг дээрэмдэн авч 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс нотлох баримтуудыг Төрийн тэргүүнд хүргүүлж байна. Миний гомдолыг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Уг хэрэгт прокуроруудаас гадна шүүгч нар ч холбоотой. Тэдний зарим нь ажлаа хийж байна гэв.
Түүнийг бид МУГЖ дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр нь эчнээ танина.