Улсын нэгдсэн төсвийн нийт зардал 2025 онд өмнөх оноос 698.1 тэрбум төгрөгөөр өссөн ч боловсролын зардал 56.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
Үндэсний статистикийн хорооны “Боловсролын ерөнхий үзүүлэлт” мэдээллээр улсын нэгдсэн төсвийн нийт зардал 2024 онд 30.59 их наяд төгрөг байсан бол 2025 онд 31.29 их наяд төгрөг болжээ.
Харин боловсролын зардал 2024 онд 3.68 их наяд төгрөг байсан бол 2025 онд 3.63 их наяд төгрөг болж, 56.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Үүний зэрэгцээ улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын зардлын эзлэх хувь 2023 онд 13.5 хувь, 2024 онд 12 хувь, 2025 онд 11.6 хувь болж, хоёр жилийн хугацаанд 1.9 нэгж хувиар буурчээ.
Нэг хүнд ногдох боловсролын зардал мөн 2024 оны 1.0749 сая төгрөгөөс 2025 онд 1.0553 сая төгрөг болж, 19.6 мянган төгрөгөөр буурсан байна.
Харин 2023 онтой харьцуулахад боловсролын зардал 2025 онд 593.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, “Боловсролын ерөнхий үзүүлэлт”
-094542-1879382103.jpeg)