ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт аравдугаар сарын 7-ны шөнийн 01:00 цагийн үед “баавгайд бариулсан” гэх оноштой иргэн хүргэгдэн иржээ.
Баавгайд самардуулсан иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шарх, цөмрөлт, цууралт үүссэн байна. Мөн цээж, хэвлийн хэсэг дарагдаж, шахагдсан зовиуртай иржээ.
Эмнэлгийн зүгээс мэдрэлийн мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа аж.
ГССҮТ-өөс хотын бүсэд зэрлэг ан амьтан, тэр дундаа баавгай орж ирсэнтэй холбоотойгоор иргэдийг гэр, хашаа болон амьдарч буй орчныхоо аюулгүй байдалд анхаарахыг зөвлөлөө.