Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Ж.Эпштейнтэй холбоотой асуудлаар тайлбар өглөө.
Тэрбээр “Би дипломатын ажлаа л хийж байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ж.Эпштейнтэй хоёр удаа л уулзсан. 2013 онд НҮБ-ын чуулганы үеэр “News today” сонины эзний гэрт оройн зоогийг зохион байгуулж, 30 гаруй орны төлөөлөгчид оролцсон.Тэнд анх удаа уулзаж, танилцсан. Дараа нь 2015 онд гэрт нь оройн зоогт уригдсан. Бид ямар нэгэн байдлаар охид эмэгтэйчүүдийн асуудалтай холбоогүй. Намайг Ж.Эпштейнтэй дотно найз байсан гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Ажлын шугамаар 2017 он хүртэл мэйлээр холбоотой байсан. Ямар ч уул уурхайн талаар яриа хэлэлцээр хийгээгүй. Ж.Эпштейн Монголын талаар ойлголтгүй байсан. Тиймээс Монголд зочлохыг урьсан мэйлийг дипломатын хувиар л бичсэн. Миний мэйл ажлаа өгсний дараа устсан” гэлээ.