УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаараа шинэ даргаа сонгоно. Бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргын албан тушаалд сонгогдсон тул түүний орны хүнийг томилох шаардлага үүсээд байгаа юм.
АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт шинэ даргаа сонгохоор төлөвлөсөн ч асуудлыг хойшлуулсан. Тус албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэр дэвшин өрсөлдөж байна.