NBA-гийн домогт тоглогч Майкл Жорданы 1998 оны финалын цувралын хоёр дахь тоглолтод өмссөн, гарын үсэгтэй Чикаго Буллз багийн өмсгөл 14 сая ам.доллароор зарагдаж, сагсан бөмбөгийн дурсгалын зүйлсийн худалдааны үнийн дээд амжилт тогтоолоо. Hunt Auctions дуудлага худалдааны байгууллага өнгөрсөн Даваа гарагт мэдээлснээр уг өмсгөлийг Майами хотын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Рон Фирман хувийн хэлцлээр худалдан авчээ. Энэ нь сагсан бөмбөгийн дурсгалын зүйлд төлсөн хамгийн өндөр үнэ бөгөөд спортын тоглолтын үеэр өмссөн өмсгөлүүдийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хоёр дахь худалдаа болж байна.
Одоогоор уг үзүүлэлтийг зөвхөн бейсболын домогт тоглогч Бэйб Рүтийн өмсгөл давж байгаа юм. Тэрбээр 1932 оны Дэлхийн цувралын гурав дахь тоглолтод өмссөн өмсгөлөө 2024 онд 24.12 сая ам.доллароор худалдсан нь спортын дурсгалын зүйлсийн худалдааны дээд амжилтыг тогтоосон юм.