Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 07- ноос эхлэн хамтарч ажиллаж эхэлсэн. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камертай газар дөхөөд ирэхээр эгнээндээ орох гэж замын хөдөлгөөнд саад учруулдаг. Явган хүний зам дээр машинаа орхидог, автобусны буудал дээр байнга зогсож, халтуур хийдэг зөрчлүүдийг автобуснуудад суурилуулсан камерын бичлэгээр баримтжуулж, хариуцлага тооцох журам гаргасан билээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэгдүгээр эгнээгээр зорчиж дүрэм зөрчсөн 25625 зөрчлийг бүртгээд байгаа аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар автобусны камерт 103 зөрчил бичигджээ. ТИймээс жолооч нарт анхааруулахад, журам гарсан өдрөөсөө эхлэн мөрдөгдөж байгаа юм. Хэрвээ та нэгдүгээр эгнээгээр дур мэдэн зорчвол, явган хүний зам болон автобусны буудал дээр зогсвол автобусны камерт бичигдэж , торгуулж байгаагаа анхаараарай. Таны гаргасан зөрчил хаана, хэдэн цаг, хэдэн минутад болсон нь баримттайгаа очих юм байна.