ЦАГ АГААР: Улаанбаатарт 5 хэм дулаан

10-р сарын 21-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.