ЗГ: 100 мянган айлыг орон сууцжуулах асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.21/ үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • “Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай,

  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар үе шатны 300 МВт-ын төслийн албан татвар төлөх хугацааг сунгах тухай,

  • Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай,

  • Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаарх судалгааны үр дүн,

  • “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зээлийн гэрээг дуусгавар болгох ажлын явц,

  • Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирол,

  • Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,

  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалт буюу дуудлага худалдааны зарчмаар хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн,

  • “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.