Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 8.3 хувьд нь яаралтай эмчилгээ шаардлагатай гэжээ

Улсын хэмжээнд аравдугаар сарын 1-нээс эхэлсэн хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг эхэлсэн билээ. Одоогоор 203,117 хүүхэд эхний шатанд хамрагдаж, 136,318 хүүхэд дараагийн шатны эмнэлгийн үзлэгт оржээ.

Тус үзлэгт 3, 6, 11, 15 настай хүүхдүүдийг хамруулж буй. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 8.3 хувь нь яаралтай тусламж, эмчилгээ авах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна.

Мөн шүдний цоорол, харааны эмгэг зэрэг эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрсэн байна. Ерөнхий сайд Н.Учрал сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэг, үзлэгийн явцтай танилцжээ. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлж, өвчин хүндрэхээс өмнө шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилгоор уг үзлэгийг зохион байгуулж байгааг холбогдох яамдаас онцолж байна.