Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины хэрэгтэй холбоотой хохирогчийн ээжийн гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өчигдөр /2026.10.29/ хаалттай хэлэлцлээ.
Шүүх хуралдаан 17:00 цагийн үед эхэлж, 21:00 өнгөртөл үргэлжлэв. Улмаар шүүхээс гарсан шийдвэрийг өнөөдөр /2026.10.30/ 10 цаг 30 минутад танилцуулахаар болжээ.
Эргэн сануулахад анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм. Харин хохирогчийн ээж Г.Отгонтуяа тухайн үед хэргийн газарт байсан гурван хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, охиных нь амь хохирсон хэрэгт тэдний оролцоо байсан гэж үзэн удаа дараа гомдол гаргасан байдаг.