Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хэмжилтээр стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байжээ.
Тодруулбал, агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр дараах үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна.
- PM10 тоосонцор: 52-242 мкг/м³. Хамгийн өндөр агууламж Хайлааст орчимд хэмжигдэж, стандарт хэмжээнээс 2.4 дахин их байв.
- PM2.5 тоосонцор: 10-75 мкг/м³. 3, 4 дүгээр хорооллын эцэс орчимд стандарт хэмжээнээс хоёр дахин их байжээ.
- Азотын давхар исэл (NO₂): 13-82 мкг/м³. Зайсан орчимд стандарт хэмжээнээс 1.6 дахин их байв.
- Хүхэрлэг хий (SO₂): 8-80 мкг/м³. 3, 4 дүгээр хорооллын эцэс орчимд стандарт хэмжээнээс 1.6 дахин их байжээ.
- Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO): 524-4280 мкг/м³. Хамгийн өндөр агууламж 3, 4 дүгээр хорооллын эцэс орчимд хэмжигдсэн байна.
Ийнхүү өчигдрийн хэмжилтээр нийслэлийн хэд хэдэн байршилд агаар бохирдуулагч бодисын агууламж стандарт хэмжээнээс давжээ.

Эх сурвалж: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо