“ДАКАР-2026”: Г.Ариунхүслэн эмэгтэйчүүдийн дугуйн засмал замын уралдаанд өрсөлдлөө

акар-2026” залуучуудын олимпын наадмын дугуйн спортын эмэгтэйчүүдийн засмал замын уралдаан болж 42 тамирчин Корниш-Уэстийн замд 59.5 км зайд хурд сорилоо. Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Гансүхийн Ариунхүслэн өрсөлдөв.

898864275_1598211242340020_5140753422075521786_n

Уралдаанд ОХУ-ын тамирчин Ангелина Новолодская 1:31:19 цагийн амжилтаар түрүүлж, Австралийн Элси Аппс мөнгө, Чехийн Линда Ситкова хүрэл медаль хүртэв. Эхний 20 тамирчин ижил хугацаагаар барианд орсон бөгөөд байрыг барианы шугам давсан дарааллаар тогтоожээ.

898711280_1598210869006724_3782382976771001586_n

Дугуйн спортын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан цагийн уралдаан арваннэгдүгээр сарын 10-нд болно.