М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй, чанга арьстай болох үйлчилгээг санал болгодог

Чухам үүний төлөө зорьж, монгол бүсгүйчүүддээ, залуучууддаа, өсвөр насныхандаа гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлж байгаа “Tenger bella beauty clinic”-ийн захирал М.Отгонцэцэгтэй ярилцлаа.

–“Tenger bella beauty clinic”-ийн гоо сайхны салбар дахь түүх, туршлагаас ярилцлагаа эхэлье. Энэ салбарт 20 гаруй жил мэдлэг, ур чадвар, авьяас, сэтгэлээ зориулна гэдэг гайхалтай санагдаж байна?

-Би 18 настайгаасаа гоо сайхны салбарт хөл тавьсан. Мэдээж, анх бусдын л адил түрээсийн өрөөнд, өөрийнхөө мэдэж сурсан мэдлэг, чадвар авьяасыг дайчилж, хичээж ажилладаг байлаа.Энэ ч хэрээр туршлага хуримтлуулж, шинэ технологи, шинэ үйлчилгээ бүрээс суралцаж, гоо сайхны ертөнцөд хөл нийлүүлж алхахын төлөө зорьж ирсэн. Үр дүнд нь, 20 гаруй жилийн дараа Clinic болсон. Миний хувьд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн маань үр дүн. Үйлчлүүлэгчдийн маань дэм, урам энэ амжилтыг буухиалж өгсөн гэж боддог.

-Гоо сайхны ертөнц гэрлийн хурдаар хөгжиж байна. Нэг өглөө сэрэхэд л цоо шинэ үйлчилгээ нэвтэрч байна. Монголын гоо сайхны салбар хөл нийлүүлж чадаж байгаа юу?

-Мэдээж, Монголын гоо сайхны салбар хурдтай хөгжиж байгаа. “Tenger bella beauty clinic”-ийн хувьд хаана ямар шинэ үйлчилгээ гарч ирж байна түүнийг Монголдоо нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Өдөр бүр судалгаа, шинжилгээ хийдэг. Түншүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж мэдээ мэдээлэл авдаг. Монгол хүний арьс, биеийн онцлогт нийцүүлэх судалгааг ч хийдэг. Ер нь гоо сайхны салбарт нэвтэрч байгаа бүхий л шинэ үйлчилгээг эх орондоо оруулж ирэхийг зорьдог доо. Яагаад монголчууд үүдэл эс хийлгэхийн тулд Япон эсвэл Солонгос руу явах ёстой гэж. Тиймээс гоо сайхны төрөл бүрийн үйлчилгээг Монголдоо цогцоор нь авах боломжийг бүрдүүлэх гэж хичээж байна.

-Танайхыг зарим гоо сайхны үйлчилгээгээр анхдагч гэж сонссон. Ер нь давуу тал нь юу вэ?

-Анхдагч гэхээсээ давуу тал гэж ярих нь зөв. Учир нь гоо сайхны салбарт эхнээс нь өнөөг хүртэл зүтгэж ирсэн олон хүний хүч хөдөлмөр шүү дээ. Миний хувьд үстэй мэт шивээсээр давуу талтай байсан байх. Үйлчлүүлэгчид маань нэг нэгнээ харж, сонсож, мэдэж зорьж ирлээ гэдэг юм.

-Тэгвэл онцлох үйлчилгээнийхээ талаар сонирхуулна уу?

-Өнөөдөр дэлхий дахинд жингийн илүүдэл тулгамдсан асуудал болсон. Таргалалт бол гоо сайхан, эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Яагаад гэвэл, мацаг барьж жин хасвал эрдэс, витамин, уургаа  алдах гэх мэтээр эрүүл мэндээрээ хохирно. Янз бүрийн бэлдмэл ууж жин хасахаар тухайн үедээ тураад дараа нь эргээд хэд дахин нэмж таргалдаг. Дээр нь стресс, бухимдал асар их байгаа нь жингийн илүүдэлд нөлөөлж байна.

Тиймээс манайх галбиржуулан тураах үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ бол нэлээн судалсны үндсэн дээр нэвтрүүлсэн үйлчилгээ гэдгийг тодруулмаар байна.

Солонгосын тамирчдадаа зориулж гаргасан галбиржуулан тураах аппарат, мөн Английн ургамлын гаралтай ходоод агшаах 28 хоногийн хөтөлбөр. Өвдөлтгүйгээр дотор, гадар өөх хайлуулж, целлюлит задалж, ядаргаа тайлна. Арьсны өнгийг сэргээнэ, бодисын солилцоог эрчимжүүлж хоргүйжүүлнэ, хаван буулгана, өндгөвч, түрүү булчирхай, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулна гээд ач холбогдол, үр дүн маш их. Хамгийн чухал нь тухайн хүний амьдралын хэвшлийг давхар өөрчлөх учраас эргээд жин нэмэхгүй. Илүү үр дүнтэй.

Түүнчлэн янз бүрийн тураах юм хэрэглэсээр байгаад дөжирсөн, жин нь хөдөлдөггүй хүмүүсийн жин хасагдана. Нэг удаагийн оролтоор л шууд үр дүнг мэдэрнэ.

-Шинэ жил дөхсөн энэ үед бүсгүйчүүд гэлтгүй жингийн илүүдэлтэй эрчүүдэд сайхан мэдээ байна даа?

-Тийм шүү. Бүр сайхан мэдээ нь энэ үйлчилгээндээ бэлэгтэй, хямдралтай урамшуулал зарласан байгаа. Танита аппаратаар хэмжиж, үр дүнг харуулна. Шинэ жилээр чанга, сэргэг, гэрэлтсэн арьстай, гоолиг галбиртай болохыг хүсэхгүй хүн байхгүй, мэдээж. Тиймээс амжиж энэ гайхалтай үйлчилгээгээ аваарай гэж та бүхнийг урьж байна.

-Сүүлийн үед 20 гаруй насны охид ботокс их хийлгэдэг болжээ. Энэ талаар таны бодол?

-Боттокс, филлер гэх мэт химийн найрлагатай бүтээгдэхүүнд дургүй. Манайх ч ийм үйлчилгээ үзүүлдэггүй юм. Арьсаа эрсдэлгүйгээр залуужуулах шилдэг шийдэл буюу натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй, чанга арьстай болгох үйлчилгээг санал болгодог. Хамгийн гол нь нэг оролтоор супер үр дүнг мэдэрнэ. Үүдэл эсэндээ маш их дуртай. Тун удахгүй Японоос үүдэл эстэй дусал оруулж ирэх гэж байгаа. Эргэн тойрны найз нөхөд Солонгос руу, Япон руу явж үүдэл эстэй дусал хийлгэлээ гэдэг. Үүнийг Монголдоо хийлгэх боломжийг бүрдүүлэх гэж байна.

Үүдэл эс бол эсийг үүсгэгч эс юм. Бидний эд эсийг сэргээж, тэтгэж залуужуулснаар бүх эд эс нөхөн төлжинө, сэргэнэ. Тэр хэрээр залуужина. Үйлчлүүлэгч болон ойр тойрныхондоо үрчлээ үүсэж эхлэх үеэс болон үрчлээндээ ботокс биш үүдэл эсийг сонгоорой гэж зөвлөдөг.

Онцлох үйлчилгээнүүдээсээ мөн Букала массажийг санал болгодог. Ганцхан удаагийн оролтоор “гунигийн гурвалжин” алга болно гээд л бод. Хүмүүс итгэдэггүй, гарч ирээд шууд үр дүнг нь мэдэрдэг. Нүдэн дээр л харагдана.

Мөн гуужуулах үйлчилгээ байна. Хуурай ширүүн уур амьсгалтай манай орны хувьд агаарын бохирдол, тоосжилт гээд арьсанд таагүй нөлөө үзүүлдэг олон зүйл бий. Үүнтэй холбоотойгоор хуурай, барзгар, нүхжилттэй арьс тулгамдсан асуудал болдог. Гаднаасаа мянган гоё сайхан бүтээгдэхүүн хэрэглээд үхэжсэн арьсаа гуужуулахгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс манай гуужуулах үйлчилгээг сонгоод үзээрэй. Ямар гоё гэрэлтсэн арьс гарч ирнэ гээч. Ер нь аливаа үйлчилгээний үр дүнг шууд мэдрүүлэх нь урамтай байдаг.

-Нууц биш бол аль аль орны гоо сайхны салбарынхантай хамтын ажиллагаатай вэ?

-Юу нь нууц байхав. Харин ч гоо сайхны салбарт тэргүүлдэг улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсдэг. Өнөөдрийн байдлаар Герман, Канад, Япон, Солонгос, Англи, БНХАУ-ын гоо сайхны компаниудтай хамтран ажиллаж байна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.