Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд танилцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий сайд нарын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулна.

Тодруулбал, “Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” хэмээн мэдэгдсэн Батлан хамгаалахын сайд Д.Батлутын хүсэлтийг, “Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хүсэлтийг танилцуулах юм.

Харин дээрх сайд нарын оронд томилох хүмүүсийн нэрийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд тодруулж МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд УИХ-ын чуулганд танилцуулах ажээ.