Ерөнхийлөгчийн сонгуульд 56.9 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 17-нд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан. Түүний хүсэлтийг /2026.11.18/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон 18 гишүүний 14 нь дэмжив. Ингэснээр гишүүдийн 77.8 хувийн саналаар Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжсэн байна.

Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулахаар заасан байдаг.

Ингэснээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлж, сонгуулийн төсөв, зохион байгуулалт, сонгогчдын оролцооны асуудал анхаарал татаж байна. Тэгвэл Монгол Улс өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудад хэдэн тэрбум төгрөг зарцуулж байсан бэ? Сонгогчдын тоо, сонгуулийн ирц хэрхэн өөрчлөгдөв?

СОНГУУЛИЙН ЗАРДАЛ 56.9 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРНЭ 

Монгол Улс 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байжээ. Энэ хэмжээ 2013 онд 15.8 тэрбум, 2017 онд 22.15 тэрбум, 2021 онд 26.9 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.

Харин 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 56.9 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсоныг Сангийн яамнаас мэдээллээ.