Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10-12 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ. Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 16-21 градус хүйтэн байна.

Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 10-15 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ