Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аварга Г.Расселтай энэ сарын 8-нд тулалдана.
Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууган IBO холбооны аварга Н.Төгсцогтод урам хайрлажээ.
Тэрээр цахим хуудсандаа “Манай Монгол Улсад өөр орны бөх ирээд, манай нэг аваргатай аваргын төлөө барилдах гэж байгаа л хувилбар шүү. Тэгэхээр бүх зүйлээ дайчилж, сэтгэл санааны болон биеийн маш өндөр бэлтгэлтэй байж байж л ялна. Маш хүнд тулаан ойртож байна. Аваргыг ялж, аварга болн оо, дүү. Үзүүлээд өг. Өөр зам байхгүй’ гэжээ.
Э.Бадар-Ууган боксын спортоор олимпын алтан медаль хүртсэн анхны тамирчнаар тодорч монголчуудаа баярлуулсан алдартан билээ.