Монгол Улсын шигшээ багийн ахлагч, мэргэжлийн сагсан бөмбөгч Шаравжамцын Энхийн-Одыг Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнахаар болжээ.
Тэрбээр NBA-тай гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгч бөгөөд өдгөө NBA-ийн хөгжлийн лигийн “Osceola Magic” багт тоглож байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийг ахлан олон улсын тэмцээнүүдэд оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд сурталчлан, спортын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Түүний спортын салбарт гаргасан амжилт, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр шийдвэрлэсэн байна.
Ингэснээр Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц болон түүний хүү Ш.Энхийн-Од нар хамтдаа энэхүү эрхэм цолны эзэн болж буй үйл явдал тохиож байна.
Ш.Энхийн-Од одоогоор Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтод оролцохоор эх орондоо ирээд байгаа бөгөөд энэ удаад Монголын шигшээ багийг анх удаа ахлан талбайд гарах юм.
Эх сурвалж МСБХ