Төрийн ёслолын журмын дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр Монгол Улсын Төрийн далбааг төв талбайд мандуулдаг уламжлалтай.
Энэ удаа Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг төв талбайд ёслол төгөлдөр мандуулж, “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу” болон Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.
Ийнхүү Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэв.