- “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүнд Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд болно.
Эргэн сануулахад, С.Даваасүрэн нь БНХАУ-ын аж ахуйн нэгжээс 3.5 тэрбум төгрөгөөр 1000 тонн шахмал түлш барьцалдуулагч худалдан авахаар урьдчилсан гэрээ байгуулж улмаар өөртөө болон бусдад 1 тэрбум гаруй төгрөгийн давуу байдал үүсгэх гэж байсныг АТГ таслан зогсоосон байдаг.