ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалыг хүн амины хэрэгт буруутган цагдан хорьж буй түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан суллах гэж байна гэх мэдээлэл гарсан.
Уг мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газраас үгүйсгэсэн.
Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Яллагдагч Б.Махбалын цагдан хорих хугацаа энэ бүтэнсайнд дуусч суллагдана гэдэг нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусаагүй’ гэлээ.
Сануулахад: 2018 оны наймдугаар сарын 8-9-нд шилжих шөнө ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан юм.