УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй. Түүнийг түдгэлзүүлэх болсон гурван шалтгааны нэг нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсаныг амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл хэмээн таамаглаж буй. Ямартаа ч дээрх гурван үндэслэл одоогоор нууц хэвээр байна.
Тэгвэл уг хэрэгтэй холбоотой талийгаач Г.Батхүү агсаны хүүхдүүд, өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийсэн нь Н. Цэлмүүний эгдүүцлийг нэлээдгүй төрүүлээд авсан. Тэрээр энэ талаар “Бичлэг байхгүй, залилангийн хэрэг удаа дараа үйлдэж байсан “Г” гэгчийн байгаа гэх л худал үг хангалттай байж. Үнэн хэзээд ялна! Талийгаачийн үр хүүхдүүд миний үеийн л залуучууд, нийгэмдээ олигтой хийсэн зүйл лав харагдсангүй, эцгийнхээ үхлээр олон нийтийн өмнө гарч бусдыг гүтгэх замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд. Манай үеийн төлөөлөл гэхээс ичмээр!’ хэмээн бичиж байв.
Харин түүний бичсэн зүйлд талийгаачийн дүү П.Батчимэг “Үрс нь үлддэг хорвоод эв эрүүл сав саруул ажлаа хийж явсан эцгээ гэнэт алдсан хүүхдүүдийг нь энэ эмэгтэй дэндүү муухай, тавлаж, арчаагүй, дээрэнгүй, давилуун ааш аяг гаргаж, ертөнц хорвоог атгасан аятай олон нийтийн сүлжээгээр өнөөдөржин доромжилохыг бүгд харлаа. Яасан их яарч тэвдэнэ вэ. Зовж шаналсан, бэтгэрч ядарсан Дүү нарыг минь бүү тавлаж, бүү дайрч доромжлоорой Цэнгүүн хатагтай’ хэмээн хэмээн хариулт өгчээ.
УИХ-ын гишүүн асан Н.Номтобаяр бүрэн эрхээсээ түдгэлзүүлэн шалгуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбоотой эсэхийг хууль хяналтын байгууллага удахгүй тодорхой болгох биз ээ.