Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өчигдөр/2020.02.09/ шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан. Түүнээс шинжилгээ авсан бөгөөд өнөөдөр/2020.02.09/ хариу нь гарна.
Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн. Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан хавьталын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.
Тэгвэл шинэ корона вирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 9-нөөс буюу маргаашаас түр хугацаанд зогсоохоор шийдвэрлэжээ.