НӨАТ-ын буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сарын 10-наас буюу маргаашнаас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ. Татварын ерөнхий газар 2019 оны НӨАТ-ын буцаан олголт авах 911,707 иргэний 146,1 тэрбум төгрөгний буцаан олголт олгохоор байна. Нийт буцаан олголт авах иргэдийн 359,170 иргэний 14,9 тэрбум төгрөгний буцаан олголтод эрсдэл тооцсноос 996 иргэнд 2,1 тэрбум төгрөг системд хянагдаж байгаа төлөвт байна.
Эрсдэл тооцох явцад үүрэн телефоны операторуудаас нэг иргэн өдөрт 8392 баримт буюу 346 сая төгрөгийн баримт шивсэн, шатахуун импортлагч аж ахуйн нэгжээс нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгний баримтыг оруулсан тохиолдол байна. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого сайжирч, НӨАТ-аас улсын төсөвт төвлөрөх орлого жил бүр өсч байна.