Б.Бат-Эрдэнэ аваргын хөгжилтэй хөөрхөн ч гэмээр явдлыг энд хүүрнэх гэж байна. Учир нь юу гэвээс тэрээр үдэш бүр тогтсон цагтаа “Оргил” рашаан сувилалыг зорьдог болоод удаж буй ажээ.
Бие нь чилээрхээ юу гэж санаа бүү зовоорой.
Харин ч эсрэгээрээ хөлсөө урсгаж, алжаалаа тайлан танц эргэдэг гэж байна. Бүр хэрэг гаргаж эрвээхэй зангиа зүүн, үсээ толийтол самнаж, ёслолын хувцасаа өмссөн гурван хөгжимчнөө дагуулан очдог гэнэ лээ.
Бүжиглэх нь эв хавгүй харагддаг гэж бүү эндүүрээрэй. Харин ч сувилуулагчид нь аваргаас эрч хүч мэдэрч, цагийг хөгжилтэй өнгөрөөдөг гэсэн шүү.
Хэдэн жилийн өмнө нэгэн нэвтрүүлгээр “Gangnam style”-ыг дуучингаас нь дутахгүй бүжиглэж байсныг санаж буй байх.