Иргэний Хөдөлгөөний намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.