Хэдэн жилийн өмнө мань эр хайр дурлалын асуудлаас болж хэсэгтээ л сенсаци дэгдээж явсан түүх бий.
Тэрээр эхнэр хоёр хүүхдээ гомдоон байж “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Мөнгөн эрдэнэ” шагналыг авсан мисс Б.Ганболортой дэр нэгтгэж байв.
Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Мисс бүсгүйг дөнгөж нярайлсны дараа угийн хүүхэмсэгээрээ алдартай Р.Нямбаяр орхиод одсон түүхтэй.
Тэгвэл хөтлөгч залуу маань ээлжит амрагийн эрэлд гарсан бололтой. Өөрийн цахим хуудсаараа дамжуулж, зарлал хадаж, үл таних эмэгтэйy эрэл сурал болсон захидал бичжээ.
Тэрээр “Зарлал. Өнөөдөр централ таувер дотор мэнд мэдээд ажил сайн биздээ? Утсаар ярья гээд салсан маск зүүсэн бүсгүйд хандаад хэлэхэд:
1.Жоохон гунигтай, гэхдээ гоё нүдтэй санагдсан.
2.Би хэн гэдгийг чинь таниагүй шүү уучлаарай.
3.Аз болж үүнийг уншвал бичээрэй, эсвэл залгаарай” гэсэн байв.