Олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн бүтээл болох “Шийдэмгий нүүдэл” уншигчдын дунд эрэлт ихтэй номоор нэрлэгдээд байгаа тухай мэдээлэл шуугиан тарив.
Тэгвэл уг мэдээлэлд нийтлэлч Б.Баабар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрээр “Бэстсэллэр болгоход сарын 30-50 мянган төгрөгийн төлбөртэй байдгийм. Нэпко-д хэд хэд санал тавьсан боловч зөвшөөрч байгаагүй учир манай ном хэзээ ч бэстсэллэр болж чаддаггүй. 10 жил тасралтгүй бэстсэллэр болж байгаа номыг та нар мэднэ биз дээ. Хураамж хэдийг төлсөн байх вэ? Сонгуульд өрсөлдөж дахин УИХ-ын гишүүн болохын тулд нэгэнт шийдэмгий нүүдэл хийх гэж байна гэдэгт итгэж байна” гэжээ.