Монголд анхлан нээгдсэн англи хэлний сургалтын төвүүдийн нэг бол “Talk talk English”.
Гадаад багш нарыг “зэвсгээ” болгож, ярианы хичээлийг түлхүү орно гэж өөрсдийгөө сурталчилдаг байгууллагын суурийг тавьсан хүн бол орчуулагч Ч.Амарсанаа. Тэрээр англи хэл сурах хүмүүсийн хүсэл эрмэлзлэл, эрэлт дээр суурилж сургалтын төвөө байгуулсан нь одоог хүртэл ашиг орлого нь буурдаггүйн баталгаа гэлтэй.
Орлого олохоос өөрийг боддоггүй, нийгмийн сайн сайхны төлөө дорвитой зүйл хийдэггүй хувийн хэвшлүүдийг бодвол мань эр олимпоос гадна тив дэлхийн тэмцээнд оролцдог тамирчдад, тэр бүү хэл дасгалжуулагч нарт нь үнэ төлбөргүй англи хэл заадаг гэсэн шүү.
Бүдүүн баргийн тамирчид маань гадаадад очоод ганц хоёрхон үг сольдог байсан бол одоо ихэнх нь англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй болсон сурагтай.
Ямартаа ч, хэлтэй бол хөлтэй гэдгийн үлгэрээр хаана ч хэлээрээ газардахааргүй болсон бололтой, манай тамирчид.