БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 иргэн одоо хүртэл ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмнэлгийн хяналтад байгаа. Тодруулбал, 30 том хүн, нэг хүүхэд ирсэн бөгөөд тэднийг 7-14 хоног тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа юм.
Энэ сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тэднээс шинжилгээ авахад сөрөг гарсан байдаг. Гэсэн ч коронавирусийн далд үе 14 хоног байсан бол одоо 24 хоног байх магадлалтай хэмээн олон улсын эрдэмтэн судлаачид үзэж буй тиймээс тэднийг тусгаарласан хэвээр байгаа юм. Эхний удаагийн шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй ч тэднээс давтан шинжилгээ авах юм байна.