Худал дуут мессеж тараасан иргэн ЧД-т оршин суудаг Г болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Уг дуут мессежид “Манай найзын дүү нь НОК-т ажилладаг. Энэ мэдээллийг дүү нь өгсөн юм. Төрийн гурван өндөрлөгөөс өгсөн үүргийн дагуу НОК маш нууцаар хуралдаж, дайн бүхий байдалд шилжиж байгаа юм байна. Зах, дэлгүүрүүд хаагдах юм байна. 2-3 сарын хүнсээ базаа. Хөвсгөл аймагт тусгаарлагдсан сэжигтэн халдвар авсан нь тогтоогдсон байна’ гэсэн байв.
Өмнө нь нэг иргэн шинэ төрлийн коронавирустэй холбоотой худал мэдээлэл цацаад, Тагнуул, цагдаагаас шалгаж, 2 сая төгрөгөөр торгуулсан бөгөөд одоо 10 гаруй хүн худал мэдээлэл тараасан хэргээр шалгагдаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр хүмүүс шалгалтаар худал мэдээлэл тараасан нь батлагдвал Зөрчлийн тухай хуулийн 6.21-ээр иргэн бол 2 сая төгрөг, аж ауй нэгж бол 20 сая төгрөгөөр торгох юм байна.
Мөн өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор худал мэдээлэл тараах явдал байгаа аж. Тиймээс иргэдийг албан бус эх сурвалжид итгэхгүй байхыг анхаарууллаа.