УИХ-ын өндөр сэнтийд улс түмнээ төлөөлөн суусан яруу найрагч Г.Мөнхцэцэгт сонгогчид нь ам муутай байна.
Түүнийг Говьсүмбэр аймгийг Дундговьтой нийлбэл ч нийлэг гэж ханцуй дотроо наймаалцсан талаар жиг жуг хийх болсон.
Уг нь хүн амын тоогоороо 20 мянган хүнтэй ч гологдсон Говьсүмбэр аймаг хөөрхий Дорноговьтой дундаа нэг төрийн түшээтэй өнгөрсөн сонгуулийг үдсэн байдаг.
2020 онд Дундговьтой нийлж тойроггүй сонгуульд оролцох нь.
УИХ-д дөрвөн жил суухдаа яг юу хийсэн нь үл мэдэгдэх найрагч бүсгүй ямартаа ч сонгуулийн чимээнээр тойргоо байнга эргэх болсон гэнэ лээ.