“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар яг одоо хэлэлцэж байна.
Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийднэ гэж заасан. Дээрх хугацаа хоёрдугаар сарын 19-н болж байгаа юм. Энэ хугацаанаас өмнө “ЭТТ” ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг шийдэх учиртай.
Тус компани 2016 онд цэвэр ашиг нь 32.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 401 тэрбум төгрөгийн, 2018 онд 807 тэрбум төгрөгийн, 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч болсон. 2018 оны “ЭТТ”-н ашгийг бүтээн байгуулалт буюу төмөр замын ажилд зарцуулсан юм.
ТУЗ-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр /2020.02.17/ УУХҮ-ны сайд Д.Сумъяабазар хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл гаргахаар болжээ.
Одоогоор “ЭТТ” ХК-д 12 тэрбум хувьцаа байгаагийн нийт хувьцааны 85 хувийг төр, 0.5 хувийг ААН-үүд эзэмшдэг бол 14.5 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг.