“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг шударга шулуун гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр улс төрчдөд хэлэх гэсэн үгээ хатуухан хэлж чаддаг жижиг дунд бизнес эрхлэгч нарын “төлөөлөгч” гэхэд болно.
Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа МАНАН-г саринатал чинь самраад өгнө хэмээн постлох болжээ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар тэрээр ирэх УИХ-ын сонгуульд улс төрийн намаас бус бие даан нэр дэвшиж магадгүй гэнэ.
Учир нь түүнийг улс төрд ороход дэмжиж “ташуурдах” бизнес эрхлэгчид олширсон сурагтай.