Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас яллагдагчаар татаж шалгаж эхэлжээ.
Энэ талаар тэрээр “Юм юм болж байна. Итгэхэд бэрх шүү дээ. Зохион байгуулалттай урьдчилан төлөвлөсөн дээрээсээ командтай гэдэг нь мэдэгдээд байна” хэмээн жиргэжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна.