Дуучин Нара “хоншоортой” түрээслүүлэгч гэдгээ харуулав
Коронавирустэй холбогдуулан Засгийн газраас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Улс орны нөхцөл байдлыг дуучин Нара харгалзан үзэж, түрээслэгчээсээ ирэх гуравдугаар сард түрээсийн төлбөр авахгүй гэдгээ олон нийтэд зарлав.
Тэрээр “Гуравдугаар сард бар ресторан олон нийтийн газрыг ажиллахгүй болсныг тохиолдуулан Солонго рестораны 1 давхрын Таби лоунжны түрээс хийж байгаа эгчид гуравдугаар сарын төлбөр нэхэмжлэхгүй болсноо мэдэгдтэл бөөн баяр чи чинь ямар гээчийн сайхан сэтгэлтэй охин бэ бүүр сэтгэл амарлаа гэнээ хөөрхий минь” хэмээн цахим хуудаснаа бичжээ.