Сайхан хүүхэн толгой муутай гэх хуучинсаг ойлголтыг эвдэж яваа бүсгүй бол мисс Г.Гантуяа.
“UFC” группийн тэргүүн хатагтай тэрээр ном унших хоббитой. Тиймдээ ч БНСУ-ын бичиг хэргийн Alpha брэндийг эх орондоо оруулж ирсэн.
Өөрийн сонирхолын дагуу номын тухай ярилцлага нэвтрүүлэг, подкастуудыг хийж олон нийтэд номын гайхамшигийг таниулах болсон.
Түүний хувьд зөвхөн монгол уран бүтээлчдийн зохиолуудыг танилцуулдаггүй, дэлхийд бэст селлэр болж буй номнуудыг уншигч сонсогч нарт сонирхуулдаг.
Бас номны хамгийн сонирхолтой хэсгүүдийг ишлэл хэлбэрээр цахим хуудастаа оруулдаг. Түүний энэхүү олон нийтэд чиглэсэн хоббийг хүмүүс их таашаадаг.