Улсын Онцгой Комиссын хурал/2020.03.20/-аар сургууль, цэцэрлэгийн карeнтинийг 4 сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ манай яаманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар Улсын Онцгой Комиссоос хандсан байгаа. Короновирусийн халдварын тархалт өвчний мэдээллийг нарийвчлан авахаар манай яам ЭМЯ-д хандсан. Энэ талаарх ЭМЯ-ны санал дээр үндэслэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэх асуудлын талаар баасан гаригийн УОК-ын хуралд саналаа оруулна. Тэгэхээр хөл хорионы хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө уг асуудал шийдэгдэнэ хэмээн хэлж байсан билээ.
Тэгвэл Эрүүл мэндийн яам 4 дүгээр сарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй хэмээн цахим хуудаснаа оруулаад байсан.