- “Аж богдын харуул минь дээ хө
Амгалан болоод тайван даа
Аав болоод ээжий, амраг хүү минь хө
Амар болоод мэнд л сууна уу даа… хэмээн дуулж 1990-ээд оны дундуур олонд танигдсан хүн бол жүжигчин Н.Сувд гуайн том хүү Т.Бат-Оргил.
Өдгөө “Шинэ нам”-д статустай тэрээр хожуу ч гэлээ үе мултарсан дүү бүсгүйг албан ёсоор бэр гуйж эхнэрээ болгосон.
Харин түүний гэргий Д.Нандинцэцэг ОУ-ын “Дачин Дентонс” хуулийн фирмийн Монгол талыг хариуцсан захирал, ахлах хуульчаар ажилдаг тэрээр БНХАУ-д мастер хамгаалсан нэгэн.
МУИС-ын хуулийн сургуулийн 2-р дамжаанд байхдаа “БаноЛекс” хуулийн фирмд туслах ажилтнаар 4-н жилийн туршлага хуримтлуулсан юм билээ.
Сонирхуулахад, тэд хамтдаа хятад хэл сурдаг бөгөөд фитнессээр ч бас эрчимтэй хичээлдэг гэсэн.