Коронавирусийн цар тахал нь дэлхийн эдийн засгийг сүүлийн 100 жилд тохиогоогүй ноцтой хямралын ирмэгт авчраад байна.
Эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн найдлага өдрөөс өдөрт сарнин замхарч, вирусийн халдварыг эмчлэх зардал нүдний өмнө илт өссөөр.
Титэмт вирусийн халдварын улмаас дэлхийн дахинд олон арван тэрбум долларын хохирол учраад байгаа бол үүнийг зөвхөн эхлэл хэмээн эдийн засагчид үзэж байгаа билээ.
Тэгвэл COVID-19 өвчний талаар мэдэх ёстой шинжлэх ухааны баримтуудыг танилцуулъя.
- Цар тахлын нөхцөл байдал одоо илүү хүнд, ээдрээтэй үе рүү шилжиж байгаа бөгөөд урьдчилан сэргийлж, хянаж чадах эсэхийг шийдвэрлэх чухал үе.
2.Сүүлийн үеийн эмчилгээний явцын мэдээллээс харахад вирусийн тархах чадвар нэмэгдэж байна.
- COVID-19 өвчнийг үүсгэгч вирус нь SARS-ынхтай генийн бүтцийн хувьд 90 гаруй хувь төстэй
- Өвчний далд үе 3-7 хоног, хамгийн багадаа нэг, хамгийн ихдээ 16 хоног
- COVID-19 нь SARS-аас илүү “зальжин”. Энгийн ханиад томуу зэрэг олон өвчний хөнгөвтөр шинж тэмдэг илэрдэг.
- 14-21 хоног бол хамгийн сайн тусгаарлах хугацаа юм.
- Цар тахлын эсрэг тэмцэх хамгийн сайн хоёр арга нь эрт илрүүлэх, эрт тусгаарлах.
- Сэжигтэй тохиолдлыг аль хэдийн мэдээлж, тусгаарласан тул айх хэрэггүй. Харин айх ёстой зүйл нь бидний мэдэхгүй, нуугдмал халдвар тараагч юм. Тиймээс урьдчилан сэргийлэх, хяналтын ажлыг сайтар хийх ёстой.
- Өсвөр насныхан COVID-19 өвчнөөр өвчлөх тохиолдол бага байгаа ч урьдчилан сэргийлэх ёстой.
- Халуурах нь COVID-19 өвчний нийтлэг шинж тэмдэг байсаарбайна.