Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Ерөнхий сайд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-нийг хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлах санал гаргасан” хэмээн бичжээ.
Учир нь дэлхийн улс орнуудад корона вирус тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Манай улсад ч халдвартай иргэн 16 бүртгэгдэж 4 нь эдгээд байгаа билээ. Тиймээс Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн карнатег сунгах саналыг УОК-т хүргүүлсэн бололтой.